УИХ-ын 22 дугаар тойргийн 78 хэсгийн хорооны дарга О.Алтантуяа “Манай хэсгийн хороонд нийт 2490 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. 09.00 цагийн байдлаар 375 сонгогч, зөөврийн хайрцгаар 9 иргэн саналаа өгсөн. Саналын 6 хуудсыг дахин олгосон. Санал авах байранд хэсгийн хорооны 9 ажилтан, намуудын 14 ажиглагч, Иргэний бүртгэлийн болон ТББ-ын тус бүр нэг ажилтан ажиллаж байна” гэв.
УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан П.Ганбат “Одоогийн байдлаар зөрчилтэй дөрвөн хүн гараад байна. Тодруулбал, нэг хүн нь иргэний үнэмлэхгүй, лавлагаа авсан байсан. Бусад гурав нь иргэний үнэмлэх нь бүртгэгдээгүй байсан. Хуулиараа бол эдгээр хүмүүс нь 10 хоногийн өмнө ирж нэрээ сонгогчийн нэрсийн жагсаалттай тулгах ёстой байсан” гэв.
Тус хэсгийн хороонд Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 07.30-09.30 цагийн хооронд саналаа өгсөн байна.