Дархан-Уул аймагт нийт 62730 сонгогч бүртгэгдсэн байна. Тус аймгийн Дархан, Хонгор, Шарын гол, Орхон гэсэн дөрвөн сумтай. Сонгогчдын ирцыг сум тус бүрээр хувьчлан 11.00 цагийн байдлаар мэдээлсэн байна. Тодруулбал, Дархан сум-24,6 хувь, Шарын гол сум-25,6 хувь, Хонгор суманд 3730 иргэн санал өгөхөөс 911, Орхон суманд 2441 иргэнээс 711 хүн буюу 33,2 хувь нь саналаа өгсөн байгааг Дархан-Уул аймгаас “Eagle News TV”-гийн сурвалжлагч н.Мөнхзаяа мэдээллээ.