Eagle телевиз орон нутгаас шууд дамжуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Eagle телевиз орон нутгаас шууд дамжуулж байна

Мэдээллийн эх сурвалж “Eagle news” телевиз 2012 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн үйл явцыг  шуурхай мэдээлж, СЕХ, сонгуулийн хэсгийн хороодын сонгуулийн явцын тухай мэдээллийг газар дээрээс нь сурвалжлан ажиллаж байна.

“Eagle news” телевизийн сурвалжлах баг Улаанбаатар хотоос гадна орон нутгийн таван чиглэл буюу Дархан-Уул, Орхон, Ховд, Хэнтий, Өмнөговь аймагт ажиллан, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг хиймэл дагуулын станцийн тусламжтайгаар шууд дамжуулж байгааг дуулгая. Мөн тус телевизийн сэтгүүлч, сурвалжлагчид нийслэлийн бүх дүүрэгт сонгуулийн  явц ямар байгаа талаарх мэдээллийг гурван ч станцийн тусламжтайгаар цаг алдалгүй шууд дамжуулан хүргэж байна.

Уншигч та ЭНД дарж, EAGLE NEWS телевизийн онлайн хувилбарыг шууд хүлээн авч үзэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж