Хувьцаагаа худалдах иргэд мэдээллээ шалгах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хувьцаагаа худалдах иргэд мэдээллээ шалгах боломжтой

Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд регистрийн дугаараа ашиглан хувьцааны холбогдолтой бүхий л мэдээллээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны http://www.mswl.gov.mn/ сайтаас авах боломжтой болжээ.

Засгийн газарт хувьцаагаа худалдах хүсэлтэй 1.5 сая гаруй иргэн бүртгүүлжээ. Үүний 98.2 хувь нь хувьцаагаа зарж, бэлэн мөнгөө авах хүсэлтэй байгаа гэнэ. Иргэдийн хувьцааны төлбөрийн санхүүжилт нь аж ахуй нэгжүүдийн хувьцаа худалдан авах төлбөрөөс төвлөрөх ажээ.

Хэрвээ Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь хүсэлт гаргасан иргэн хувьцаа эзэмшихээр шийдсэн бол сум, хорооны нийгмийн ажилтанд наймдугаар сарын 1-ний дотор хүсэлтээ гаргах хэрэгтэй ажээ. Харин хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэний хүсэлтийг нөхөж авахгүй ба хувьцаа эзэмших сонголт хийсэнд тооцох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж