СБД-т санал өгөх явц хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

СБД-т санал өгөх явц хэвийн үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойргийн 41 дүгээр хэсний хороонд 2122 хүн санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. 11.00 цагийн байдлаар 200 гаруй хүн саналаа өгчээ. Тус хэсгийн хорооны дарга Ц.Цогхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Сонгочдын идэвхи сайн байна. Иргэд саналаа өгөх хуудсын нэг талыг бөглөхгүй байх тохиодол гарч байна. Саналаа өгөх гэж байгаа иргэдэд анхааруулж хэлэхэд саналын хуудсын хоёр талыг бөглөх ёстой гэдгийг сануулъя. Мөн сонгуулийн тоног төхөөрөмж, техник  хэвийн ажиллаж байна. 

-Санал авах байр багтаамж муутай мэт санагдлаа. Ажиглагч нар хаана байрлаж байгаа вэ?

-Үүнээс хоёр дахин бага байр манайд хувиарлагдсан. Бид хүсэлт тавьсащны эцэст энэ байранд санал авахаар болсон. Ажиглагч нар хоёр хоёроороо санал авах байранд орж, хянаж ажиллаж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж