Берт ван Марвик ажлаа хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Берт ван Марвик ажлаа хүлээлгэн өглөө

Нидерландын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Берт ван Марвик Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн тааруу амжилтын хариуцлагыг хүлээж, ажлаа хүлээлгэн өгчээ. “Евро-2012”-ын үхлийн гэгдэх “В” хэсэгт сугалаа таарсан тэд хэсгийн шатны гурван тоглолтод бүгдэд нь хожигдсоноор хэсэгтээ сүүл мушгиж, нутаг буцсан билээ.

Ван Марвикийн удирдлага дор “Нисдэг голландууд” 2010 оны дэлхийн аваргад финалдаж, мөнгөн медаль хүртсэн. Уг нь Голландын хөлбөмбөгийн холбоотой байгуулсан түүний гэрээ 2016 онд дуусгавар болох байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө огцорч байна. Тэдний хувьд түүхэндээ анх удаа албан ёсны томоохон тэмцээнд гурван тоглолт дараалан ялагдаж буй хар түүх юм.

Голландын шигшээ багийн дараагийн албан ёсны тоглолт нь ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хүрээнд ирэх есдүгээр сард Туркийн багтай хийх тоглолт байх юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж