Архангайд сонгуулийн явц хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Архангайд сонгуулийн явц хэвийн байна

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Архангай аймагт СЕХ-ны зөвшөөрөл бүхий Нийгэм судалгааны “Шинэ сэтгэлгээ” төвөөс сонгуулийн үйл явцад  хөндлөнгийн судалгаа, мониторинг хийн  хяналт тавьж байгаа юм байна. Тус төвийнхөн  Архангай аймгийн нутаг дэвсгэр дээрх нийт тойргийн болон салбар, хэсгийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж байгаа аж.

Сэтгүүлчид, судлаачдаас бүрдсэн баг ажиллаж хэд хэдэн камераар сонгуулийн үйл явцыг дүрсжүүлэн авч байгаа ажээ.

Тус төвийнхөнтэй утсаар холбоо барихад “Архангай аймгийн сонгуулийн явц хэвийн байна. Сонгогчдын идэвх сайн. Сонгуулийн элдэв зөрчил будилаан гарсан тохиолдолд Архангай аймгийн нийт сонгогчид 98212012 дугаарын утсаар мэдээлэл өгөх ёстой” гэлээ. Тэд өнөө орой хөндлөнгөөс хийсэн мониторингийн дүнг СЕХ-нд илгээх юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж