Бундеслиг наймдугаар сарын 27-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Бундеслиг наймдугаар сарын 27-нд эхэлнэ

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 50 дахь улирлын тоглолтын хуваарийг албан ёсоор баталсан байна. Аварга баг нээлтийн тоглолтыг хийдэг уламжлалын дагуу наймдугаар сарын 27-нд “Боруссия Дортмунд” 2012-2013 оны улирлыг нээж, “Вердер Бремен”-тэй тоглох ажээ. Мөн энэ өдөр Германы хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу түүхтэй баг болох “Байерн Мюнхен” шинээр дэвшин орж ирж буй “Гройтер Фюрт”-тэй, “Шальке 04” “Ганновер”-тэй тус тус тоглох юм байна. Түүнчлэн “Мёнхенгладбах” “Хоффенхайм”-тай, “Штутгарт”, “Вольфсбург”-тэй тоглох бол “Нюрембург” “Гамбург”-тай, “Майнц, “Фрайбург”-тай улирлын эхний тоглолтоо хийх аж.

Германы Бундеслигийн хоёрдугаар хагас 2013 оны нэгдүгээр сарын 18-нд эхлэх аж. Харин улирлын сүүлчийн 34 дэх тойргийн тоглолтууд 2013 оны тавдугаар сарын 18-нд өндөрлөх юм байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж