Бангладешт үерийн улмаас 95 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Бангладешт үерийн улмаас 95 хүн амь үрэгджээ

Бангладешт олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер болж,  95 хүн амь үрэгдсэн байна. Үерийн улмаас Бангладешийн зүүн өмнөд хэсгийн нутаг усанд автжээ. Бангладешийн далайн эргийн Читтагонг хот, жуулчлалын Кокс-Базар хот болон Бандарбан гудамжууд гэнэтийн аадар борооны улмаас үерт автсан байна. Эдгээр газарт хөрсний нуралт үүсч, олон хүн амь үрэгдсэн  байна. Аврагчид одоогоор 95 хүний цогцсыг олоод байгаа бөгөөд цаашид нас барсан хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

Аврах ажиллагаанд цэргийн арми, цагдаа, гал сөнөөгчдийг хамруулжээ. Одоогийн байдлаар Кокс-Базар хотод 37 хүн, Бандарбанд 36 хүн, Читтагонгогт 22 хүн нас барсан байна. Үерийн улмаас Бангладешийн томоохон нисэх буудлууд үйл ажиллагаагаа зогсоож, нислэгүүдээ цуцалсан байна. Мөн үерт өртөж болзошүй нутгуудын зам, төмөр зам, онгоцны буудлуудыг хаажээ. Тухайн бүс нутгуудад ихэнх зам, газрууд бүсэлхий хүрсэн усанд автаад байгаа юм  байна. Үерт автсан газруудаас олон мянган хүмүүсийг Даха хот руу нүүлгэн шилжүүлжээ. Засгийн газар тэдэнд хоол, хүнсний тусламж илгээж байгаа юм байна. Өмнө нь  2007 онд  мөн Читтагонг хотод хөрсний нуралт үүсч 126 хүн нас барж байжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж