УИХ-ын сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдод нэг хувь тасалбарыг иргэний үнэмлэхийн баруун дээд өнцөгт бэхэлж өгөх ёстой. Гэтэл энэ журмыг УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 28 дугаар хэсгийн хороо ноцтой зөрчиж байна. Тэнд саналаа өгсөн сонгогчийг хэсгийн хорооны байрнаас гарахад тасалбарыг хураан авч, иргэний үнэмлэхийн дээд хэсэгт үдээсний машинаар дарж хоосон үдээсний төмөр үлдээн өгч байна.
Нэг хувь тасалбарыг сонгогчид буцаан өгч хадгалуулах ёстойг хэлэхэд хэсгийн хорооны ажилтан “Тийм зүйл байхгүй” хэмээн халгаахгүй байлаа. Сонгогчдод үлдээх ёстой тасалбарыг ямар зорилгоор хэсгийн хороо үлдээн авч байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн хэсэг дээр СЕХ-ноос сэтгүүлчдэд олгосон, Н.Лувсанжав даргын гарын үсэгтэй сурвалжлах эрхийн үнэмлэхэд үл итгэсэн байдал гаргаж байсан юм.
Д.ОЮУН