Хэнтий аймгийн наадмын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн наадмын тов гарчээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хоёрдугаар зүйл болон  Засаг захиргаа, гутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг   үндэслэн Хэнтий аймгийн сумдын баяр наадмын товыг гаргажээ. Хэнтий аймаг нь нийт 18 сумтай бөгөөд хамгийн эхлээд Баянхутаг сум долдугаар сарын 4-нд хамгийн сүүлд Батширээт сум долдугаар сарын 20, 21-нд наадамлахаар болсон байна. Хэнтий аймаг нь нийт 18 сумтай бөгөөд хамгийн эхэнд буюу долдугаар сарын 4, 5-нд Баянхутаг, Жаргалант сум наадмаа тэмдэглэж эхлэх бол, Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 16, 17-нд Хурх сум,  долдугаар сарын 20, 21-нд Батширээт сум наадамлахаар болжээ. Харин үлдсэн сумд долдугаар сарын 5-10-ны хооронд баяр наадмаа тэмдэглэх юм байна.   

                                                                                                                                           Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж