Дэлхийн их гүрнүүд бямба гаригт Женевт чуулж, Сири дэх хүчирхийллийг зогсоох арга замыг эрэлхийлэхээр болжээ. Тус уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн орнуудын тэргүүн дипломатчид болон Сирийн хөрш орнууд оролцох юм байна. Одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа учраас уулзалтад өөр ямар дипломатчид оролцох нь тодорхойгүй байна.
Б.Анхтуяа