Бүртгэлийн хуудасгүй сонгогч санал өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Бүртгэлийн хуудасгүй сонгогч санал өгчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 25 хорооны гуравдугаар хорооны иргэд 73 дугаар сургуулийн байранд байрлаж буй долдугаар хэсгийн хороонд саналаа өгч байна.

Санал хураалт ил харагдах зөрчилгүй мэт явагдаж байсан ч манай агентлагийн сэтгүүлчийн өмнө саналын хуудсаа санал тоолох машинд уншуулсан нэгэн сонгогч бүртгэлийн ягаан тасалбаргүй санал өгсөн байна. Яагаад ягаан тасалбаргүй байгаа талаар асуухад “бүртгэлийн машины цаас дууссан учраас надад тасалбар өгөөгүй” хэмээн 20 эргэм насны залуу сонгогч хариулжээ.

Бүртгэлийн тасалбаргүйгээр санал өгөх нь санал завших нэг үндэслэл болох учраас ягаан тасалбараа заавал авах, өгөхгүй бол хэсгийн хорооны ажиглагчдад зөрчлөө мэдэгдэх учиртай гэдгийг нийт сонгогчдод анхааруулж байна.

А.ЧАНДМАНЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж