“Magic Mike” киноны од Холливудын жүжигчин Channing Tatum саяхан Америкийн “Өнөөдөр” шоунд оролцохдоо Нью Йоркийн гудамжинд шинэ киногоо сурталчилж, тайчиж, бүжиглэн бүсгүйчүүдийн нүдийг хужирласан гэнэ.
Кино урлагт хүчээ сорихоос өмнө тайчигчдийн клубт бүжиглэдэг байсан Channing Tatum-д “Magic Mike” кино бараг өөрийнх тухай билээ. Channing Tatum хоёр жилийн Миамигийн нэгэн тайчигч клубт тайчиж бүжиглэдэг байсан ч түүнийг ийм ажил хийдэг байсныг аав ээж нь ч мэддэггүй байжээ.
Тэрбээр тайчигч байсан тухайгаа “Бүжиг бол миний амьдралын галзуу хэв маягийн нэг байсан. Би үүнээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Гэхдээ тэр үед би залуу, бас жаахан мөнгө олохыг хүссэн” хэмээн ярьсан юм. Энд тэнд очиж клубт бүжиглэдэг тухайгаа тэрбээр аав ээждээ огт хэлээгүй бөгөөд хожим түүнийг Эллен Де Женересийн шоунд оролцсоны дараа л тэд хүүгээ ямар ажил хийж байсныг мэдсэн аж.
Найруулагч Стивен Содербергийн бүтээл “Magic Mike” инээдмийн драмд Channing Tatum, Alex Pettyfer, Matthew McConaughey нар тоглосон юм. Кино энэ сарын 29-нд АНУ-ын кино театруудад гарч эхлэх юм байна.