Нийслэлийн засаг даргын тамгын газраас УИХ-ын сонгуулийн санал авч буй явцын талаар бүх дүүрэг дэх нөхцөл байдлыг онлайнаар хянаж, түгээж байна. Ингэхдээ интернет сүлжээнд холбогдсон дүүрэг бүрийн хэсгийн хороодын санал авч буй явцыг бичлэгээр танилцуулж байгаа юм. Сонгуулийн тойрог бүрт иргэдийн идэвх сайтай байгаа талаар бидэнд мэдээлэл ирж байна. Харин тойрог бүрийн хэсгийн хороод гарч болзошгүй хүндрэл, гэмтэлд бэлтгэлтэй байхыг СЕХ-ноос сануулж байна.
СОНГОГЧ ТА ЭНД ДАРЖ, СОНГОЛТОО ХИЙН, ХЭСГИЙН ХОРООДЫН САНАЛ ӨГӨХ ЯВЦЫГ ХЯНАЖ БОЛНО.
У.БОЛОР