Хэнтий аймагт сонгочдын ирц 13,8 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт сонгочдын ирц 13,8 хувьтай байна

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 18 тойрог 79 дүгээр хэсгийн хороонд манай сурвалжлах хэсэг ажиллаж байна. Энэхүү хэсгийн хороо нь нийт 2362 сонгогчтой яг одоогийн байдлаар сонгогч санал өгөөд байгаа аж.

Хэсгийн хорооны дарга “Өдрийн 11 цагийн байдлаар 310 сонгогч буюу 13,8 хувьтай байна. Энэ нь иргэдийн ирц сайн байгааг харуулж байна. Санал авах байрны гадна иргэд ихээр дугаарлаж, иргэдийн санал өгөх идэвхтэй мөн ямар нэгэн зөрчилгүй байгаа мэдэгдлээ.

Иргэд сурталчилгаа сайн явагдснаас, санал өгөх мэдлэг сайтай байгаагаа онцолж байв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж