Google андройд таблетын захиалга авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Google андройд таблетын захиалга авч эхэллээ

Google компани Nexus 7 нэртэй шинэ таблетаа худалдаанд гаргалаа.

Энэхүү таблет нь андройд үйлдлийн систем дээр ажиллах ба Google энэхүү таблетаа компютер бүтээгч Asus компаниар үйлдвэрлүүлжээ. 

Энэхүү таблет нь 8GB болон 16GB гэсэн 2 төрлийн загвартай, 7 инчийн 1280×800 HD дэлгэцтэйгээс гадна, дэлгэц нь зурагталтын хамгаалалттай ажээ.

Мөн уг таблетийг 100 хувь цэнэглэсэн тохиолдолд 8 цаг цэнэгээ барих чадвартай аж.

Nexus 7 таблетийн 8GB загвар нь 199 ам доллар, 16GB загвар нь 249 ам долларын үнэ ханштайгаар худалдаалагдах ажээ.

Google одоогийн байдлаар бүтээгдэхүүний урдчилсан захиалгаа авч байгаа ба дараагийн 2 долоо хоногт багтан худалдаанд гаргахаа амлажээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж