Эмэгтэйчүүдийн “фитнесс” бугуйн цаг

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн “фитнесс” бугуйн цаг

Эмэгтэйчүүд бие галбир гоо сайхнаа хадгалахын тулд фитнессд явж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх болжээ. Харин дасгал хөдөлгөөнийг илүү үр дүнтэй сонирхолтой болгох бугуйн цаг бүтээгджээ.

Bia GPS спорт бугуйн цаг нь зөвхөн эмэгтэй хүний бугуйнд таарах дизайнтайгаар бүтээгдсэн ба олон өнгийн сонголттой аж.

Энэхүү цаг нь маш хөнгөн жинтэй, дасгал хийсэн цагийг хэмжиж, зүрхний цохилт болон шатаасан калорыг хэмжих боломжтой ажээ.

Bia GPS фитнесс цаг нь дүүрэн цэнэгтэй үедээ 17 цаг ажиллах боломжто, GPS аюулгүйн дохиололтой учир ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход 3 секундын дотор түргэн тусламж болон хүмүүст мэдэгдэхээр түгшүүрийн дохио гаргах тохиргоотой аж.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж