
-Нөөцийн мах юуны учир ховордов?
-Засгийн газрын 53 дугаар тогтоолоор хөдөө орон нутгаас жилд 15 мянган тонн мах улсын нөөцөд нийлүүлэх ёстой. Гэтэл энэ жилийн хувьд 12 мянган тонн мах л нийлүүлсэн. Нэг ёсондоо тогтоосон хэмжээндээ хүрээгүй гэсэн үг. Одоогоор манайд 1000 гаруйхан тонн мах байгаа. Үүнийг бид хуваарьтай худалдааны цэгүүдээр борлуулж байгаа.
-Нөөцийн махыг наадам хүртэл худалдаална гэсэн мэдээлэл гадуур таржээ. Энэ ортой мэдээлэл үү?
-Зарим үйлдвэрийн хувьд махны нөөц дууссан. Харин Багахангайн нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт багагүй нөөц бий. Иймээс мах борлуулах цэгүүд энэ үйлдвэрээс мах авч борлуулах байх.
Ч.БАТСАРУУЛ
“ӨДРИЙН ШУУДАН” СОНИН
“ӨДРИЙН ШУУДАН” СОНИН