Амьтад дээр туршсан “Belviq” нэртэй энэ тураах эм хорт хавдар үүсгэж болзож гэсэн болгоомжлолын үүднээс 2010 онд худалдаанд гаргахыг хориглосон байсан юм. Учир нь АНУ-ын хүнс, эмийн яам “Belviq” тураах эм нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг тогтоосон байдаг. Гэвч АНУ-д ийм энэ эмийг ирэх 2013 оноос эхлэн худалдаанд гаргахаар болжээ.
“Belviq” эмийг хоолны дуршил бууруулах, бага хоол идсэн ч цатгалан мэт мэдрэмж төрүүлэх зориулалтаар бүтээсэн байна. Эмийг хэт тарган, жингийн илүүдэлтэй хүмүүс хэрэглэх боловч жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг хоригложээ.
АНУ-д насанд хүрэгчдийн 35 хувь нь илүүдэл жинтэй байгаагийн улмаас эрүүл мэндийн салбарт ийм өвчтөнүүдийн эмчилгээ үйлчилгээний зардал эрс нэмэгдсэн байна. Нөгөө талаар тураах эм нь сэтгэл гутрал, ой санамж муудах зэрэг сөрөг үзүүлж болохыг эрүүл мэндийн шинжээчид анхааруулжээ.