Тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгахыг сануулав

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүд хугацаагаа сунгах өргөдлийг Ашигт малтмалын газарт хүлээн авч байна.

Тус газраас наймдугаар сард хугацаа нь дуусах хайгуулын 58 тусгай зөвшөөрлийн жагсаалтыг гаргажээ. Хэрэв заасан хугацаанаас өмнө аж ахуй нэгжүүд сунгуулах өргөдлөө гаргаагүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу уг зөвшөөрлуудийн хугацаа дуусгавар болох юм байна.

Энэ оны тавдугаар сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэшдэг гадаад, дотоодын  нийт 803 компани байгаа ажээ. Үүнээс 300 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 2675 аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг аж.

Хугацаа нь дуусах тусгай зөвшөөрлийн жагсаалтыг ЭНД дарж харна уу

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж