22 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн хорооны санал хураалтын байдал эмх цэгцтэй, саналын хуудас бөглөх зааврыг хэсгийн ажилтнууд хүн бүрт таниулж, хэлж өгч байлаа.
Тус хэсгийн хороонд нэр дэвшсэн намуудын ажиглагчид байсан ч бусад байгууллагын ажиглагч байсангүй.
Санал хураалтын явцын талаар УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн хорооны дарга О.Оюунбилэгээс тодрууллаа.
-Одоогоор саналаа өгч буй хүмүүсийн дийлэнх нь ямар насныхан байна вэ?
-Өглөө 07.00 цагаас хойш хүмүүс тасралтгүй ирж, саналаа өгч байна. Ер нь бүх л насныхан идэвхитэй оролцоэ байна. Саналаа өгөх хүмүүс маань ч саналын хуудсаа бөглөх анхан шатны мэдээлэлтэй болчихсон ирж байгааг нь онцолмоор. Бидний зүгээс суудлын тоог зохицуулах, саналын хуудас бөглөх зааврыг танилцуулах, автомат машинд саналын хуудсыг сонгогчоор өөрөөр нь уншуулах зэрэг ажлуудыг удирдан хийж байна.
-Цахилгаан тасарвал ямар арга хэмжээг авах вэ?
-Автомат машинуудын хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Хэрвээ цахилгаан тасарвал бид яаралтай эрчим хүчний эх үүсвэрийг залгах буюу мотор ажиллуулна. Эрчим хүчний мэргэжилтнүүд сая ирж, эрчим хүчний үүсвэрийг баталгаатай болохыг дүгнээд явлаа.