Оросын уурхайн амь үрэгдэгсэд 60 болов

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Оросын уурхайн амь үрэгдэгсэд 60 болов

Аврагчид "Распадская" уурхайгаас амь үрэгдсэн таван уурхайчинг олж гаргалаа. Метаны хийн дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсэдийн тоо 60 болов. Нийт 40 уурхайчдын цогцсыг таньсан байна. Өөр 30 гаран хүний хувь тавилан тодорхойгүй байгаа ажээ.
Өмнө нь албан бус эх сурвалж хэлснээр ослын шалтгааны хоёр хувилбарыг онцлон үзэж байгаа гэнэ. Үүнд, цахилгаан тоног төхөөрөмжийн эвдрэл ба нүүрс олборлох технологийн зөрчил хоёр оржээ. Шалгалт хийгээд энэ хоёр хувилбараас нэгийг нь ослын шалтгаанаар сонгоно гэж тэр мөрдөн байцаалтад ойр эх сурвалж хэлсэн байна. Ерөнхий сайд Владимир Путин, Онцгой байдлын сайд Сергей Шойгу нар Кемеров мужид ослын газарт ажиллаж байна. Аврах ажиллагаанд 677 хүн 96 техникийн нэгж дайчлагдаад байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж