
Ерөнхийлөгч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт дэвсгэр дэх Сонгуулийн 4 дүгээр хэсгийн хороо буюу Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Энэ удаагийн сонгууль Монгол Улсын ардчилал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Сонгуульдаа идэвхитэй оролцохыг нийт иргэдээ уриалж байна" хэмээлээ.
С.СҮНДЭР