Медведев ХАМАС-ын тэргүүнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Медведев ХАМАС-ын тэргүүнтэй уулзав

Оросын ерөнхийлөгч Сирид айлчлах үеэрээ ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Халед Машалтай уулзсан тухай Кремлийн сайтаар мэдээлэв. Тэдний уулзалт дээр Сирийн ерөнхийлөгч Башар Асад байлцжээ.
Медведев ХАМАС-т хандан Израилийн бага дарга Гилад Шалитаг суллахыг уриалав. Мөн тэрээр палестинчуудын хооронд эв нэгдэл  хэрэгтэй гээд ФАТХ ба ХАМАС хөдөлгөөнүүдийн хооронд гэрээ хэлцлээ байгуулахыг уриалжээ.
Оросын ерөнхийлөгч “жинхэнээр  тусгаар тогтносон оршин тогтнох чадвартай Палестины улс” байгуулагдах ёстой гэв. Палестин улс Израильтай зэрэгцэн энх тунх орших  ёстойг ч тэр онцоллоо. Газын зурвасын иргэдэд Орос улс хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ гэж Медведев мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж