
Медведев ХАМАС-т хандан Израилийн бага дарга Гилад Шалитаг суллахыг уриалав. Мөн тэрээр палестинчуудын хооронд эв нэгдэл хэрэгтэй гээд ФАТХ ба ХАМАС хөдөлгөөнүүдийн хооронд гэрээ хэлцлээ байгуулахыг уриалжээ.
Оросын ерөнхийлөгч “жинхэнээр тусгаар тогтносон оршин тогтнох чадвартай Палестины улс” байгуулагдах ёстой гэв. Палестин улс Израильтай зэрэгцэн энх тунх орших ёстойг ч тэр онцоллоо. Газын зурвасын иргэдэд Орос улс хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ гэж Медведев мэдэгджээ.