Америкийн гэрэл зурагчин, инстоляц төрлөөр туурвидаг Спенсер Туник ээлжит дуулиант зургаа авчээ. Тэрбээр Мюнханы төв талбайд 1700 гаруй нүцгэн хүний зураг авсан байна. Ингэхдээ дуурийн нэрт мастер Ричард Вагнерийн “Нибелунгийн бөгж” дуурийг зургаар илэрхийлэхийг зорьсон аж. Хүмүүс сайн дураараа нүцгэлэн хамтдаа зургаа авахуулсан байна. Ингэж зураг авахын тулд нүцгэлсэн хүмүүсийг боронзон болон улаан өнгөөр буджээ. Спенсер Туник энэ төрлийн бүтээлээрээ дэлхийн дээд амжилт тогтоосон бөгөөд орлогыг экологийн хөтөлбөрийг дэмжих болон буяны үйлсэд зориулдаг аж.
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН ШУУДАН" СОНИН