Хүмүүс аялал амралтаар явах үедээ тэр мөчийг байнга санаж явахын тулд бэлэг дурсгалын зүйл ихээр авдаг билээ.
Харин бид танд Хонконгийн захаас энэхүү сонгодог унадаг дугуйг худалдан авахыг санал болгож байна.
Shanghai Tang-ийн эрэгтэй хувцасны дизайнер Армеле Барбер болон Жан Коле нар сонгодог загвартай, чанартай мөн авсаархан унадаг дугуйг бүтээжээ.
Уг унадаг дугуй нь урд хэсэгтээ луун чимэглэлтэй, раам нь гараар хийгдсэн, ягаан, улбар шар гэсэн 2 төрлийн өнгөний сонголттойгоор бүтээгджээ.
Уг унадаг дугуй нь зөвхөн Хонконгийн Duddel гудамжинд байрлах Shanghai Tang Mansion-д зарагдаж байгаа ба ягаан нь 9,800 ам.доллар, харин улбар шар нь 10,800 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Т.МӨНХТҮВШИН