Өнөөдөр Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орох тул ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.