91,9 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

91,9 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр  /зургадугаар сарын 27/ үнэт цаасны 4249 дахь удаагийн арилжаагаар нийт 91,9 гаруй сая төгрөгийн 100107 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бондыг арилжсангүй. Өнөөдрийн арилжаагаар 205 хэлцэл хийсэн байна. Нийт 29 үнэт цаас арилжсанаас 11 нь ханш өссөн, 10 нь буурсан, найм нь тогтмол ханштай байв. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд 895 тэрбум төгрөг байлаа. ТОП-20 индекс 19330.91 нэгж байсан нь өмнөх өдрийнхөөс 200.8 нэгжээр буурчээ.

Эх сурвалж: www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж