“Нюанс” хамтлагийнхан энэ сарын 18-22-нд Улаан-Үд хотын Филармоны концертын танхим болон Дульдрага, Могойтын район Агийн ройоны төв, болон Буриадын их театрт “Изабел” тоглолтоо амжилттай толилуулж, ОХУ-н болон Буриадын үзэгчдийг байлдан дагуулжээ. Тэдний тухай Улаан Үдийн “Байкал Daily” сайт, “Angelina” сонин хэвлэлүүд, “Агинский район” сайтуудад “Монголын хамтлаг дуучдаас анх удаа поп опера тоглолтыг бүрэн хэмжээгээр хилийн чанадад толилууллаа. Тэд бол мэргэжлийн дуурийн дуулаачид бөгөөд ДБЭТ-т ажилладаг Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Испани улсад аялан тоглож байсан. Тэдний урын санд Монголын эстрадын дуу болон дэлхийн шилдэг ари гээд 100 гаруй бүтээл багтжээ” хэмээн нийтэлсэн байна. Сонирхуулахад, “Нюанс” хамтлагийнхныг Агинский районы захирагч Владимир Цэдашиев ирэх долдугаар сарын 20-22-нд болох Буриадын их наадам “Алтаргана 2012”-д оролцохыг албан ёсоор урьжээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША