Орхон аймагт 1000 шахам мал осгожээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Орхон аймагт 1000 шахам мал осгожээ

Орхон аймагт ойрын өдрүүдэд хүйтэрсний улмаас 1000 шахам мал осгож үхжээ. Эдгээр малын 90 гаруй хувь нь Баян-Өндөр сумын малчдынх аж. Тус сумын Хаяа худаг болон Чингэлийн гол орчимд мал ихээр осгожээ. Энэ талаар аймгийн ХХААЖДҮГ-ын дэд дарга З.Норсонгоос тодруулахад, “Хорь гаруй жил ХАА-н чиглэлээр Орхон аймагт ажиллах хугацаанд зуны дунд сард цас, бороо холилдон орж, мал осгож үхэж байсныг харсангүй. Мэргэжлийн байгууллагууд хохирол амссан газруудад ажиллаад ирлээ. Зарим газар ууландаа 20 гаруй см, талд 15 см орчим цас унасан байна. Цас удаан хугацаанд орсон учраас мал хорогдох нэг шалтгаан болжээ. Нөгөө талаар малчид маань саяхан малынхаа ноосыг хяргасан болохоор мал цочирдож осгож үхсэн нь тодорхой байна. Аймгийн Онцгой байдлын комисс үхсэн малын сэг зэмийг ариутгаж устгах ажлыг зохион байгуулж байна”  хэмээлээ.

Л.БАТАА

/Орхон аймаг/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж