Хятадын эдийн засгийн өсөлт 2012 оны нэгдүгээр хагаст 7,5 хувиас давсан үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ тус улсад үнийн өсөлтийн дарамт одоо ч асуудал хэвээр байгаа юм. Шинжээчид “Хятадын эдийн засгийн өсөлт жилийн хоёрдугаар хагаст 7,9 хувьд хүрч, бүтэн жилийн эдийн засгийн өсөлт 8,2 хувьд хүрнэ” гэх таамаг гаргасан байна. Мөн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн жилийн эхний хагаст 8,1 хувиар өссөн бөгөөд эдийн засгийн байдал тогтвортой, өсөлт хурдтай байгаа нь Засгийн газрын бодлоготой холбоотой гэж тайлбарлаж байна.
Б.АНХТУЯА