Энэтхэгийн сайд авлигын хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн сайд авлигын хэрэгт холбогджээ

Энэтхэгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлсэн сайд Вирбхадра Сингх авлигын хэргээр өчигдөр шүүхийн танхимд дуудагджээ. Түүнийг 23 жилийн турш эхнэртэйгээ хуйвалдаж, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа аж. Харин тэд үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх танхимд мэдэгдсэн гэнэ.

Энэтхэгийн Парламентын ёс зүйн хорооны зүгээс түүнийг авлигын хэрэгт холбогдсон тухай таван удаа мэдээлэл хийсэн байна. Үүний дараа Вирбхадра Сингх өчигдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэй биечлэн уулзаж, огцрох хүсэлтээ уламжилжээ. Түүнийг 1989 оноос хойш Энэтхэгийн Химачел Прадеш мужийг удирдаж байхдаа ийнхүү албан тушаалаа урвуулсан хэрэгт буруутгаад байгаа юм. Тус мужийн Шимла хотын шүүхээс түүний хэргийг илчлэх нотлох баримтыг дүрс бичлэгт буулган олон нийтэд харуулсан гэнэ. Харин экс-сайд үүнийг эвлүүлэг хэмээжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж