
Хойд Солонгосын эрдэмтэд халуун цөмийн синтезийн технологийг эзэмшсэн тухай Өмнөд Солонгосын "Йонхап" агентлаг БНАСАУ-ын албан ёсны хэвлэлээс иш татан мэдээлжээ.
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын "Нодон Синмун" бичихдээ халуун цөмийн синтезийг эзэмшсэн шинэ үйл явдал нь “Хойд Солонгосын тэргүүлэх технологи урагшилж байгааг харууллаа” гэжээ.