Coca-Cola компани Энэтхэгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлжээ. Тус компанийхны мэдээлж байгаагаар өмнөх онд Энэтхэг улсад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин энэ удаа дээрх тоог 3 тэрбум ам.доллараар нэмж, таван тэрбумд хүргэхээр болжээ. Энэтхэг улс хүн ам ихтэй тул тус компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид улам бүр өсч байгаа гэж Coca Cola-гийнхан үзсэн байна. Гэсэн хэдий ч тус улсад Амеркийн Pepsico корпарацийн Pepsi брэнд хэрэглэгчдийн дунд эрэл ихтэй байдаг. Coca-Cola компанийн мэдэгдсэнээр тус компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо Pepsi-гээс тодорхой хэмжээнд бага байдаг гэнэ.
Э.АНХТУЯА