Хоёр настай хүүг хавдраас нь салгажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Хоёр настай хүүг хавдраас нь салгажээ

Мексикийн La Raza эмнэлгийн эмч нарын мэдээлж байгаагаар тэд хоёр настай эрэгтэй хүүхдийн биенд байсан 33 фунт буюу 15 кг хоргүй хавдрыг авч чаджээ. Эмч Гаства Эрнандесийн мэдээлж байгаагаар хоргүй хавдар хүүхдийн өөрийнх нь биеийн жингээс  илүү хэмжээтэй байсан  бөгөөд  зургадугаар сарын 14-нд  хавдрын 26 фунт буюу 12 кг-ыг авсан гэнэ. Тэрбээр цааш хэлэхдээ, мягмар гаригт Мексикийн хойд хэсэгт орших Дуранго мужийн La Raza эмнэлэгт  хүүгийн  баруун талын суга болоод гуяны хэсэгт үүссэн хоргүй хавдрыг авчээ. Хүүгийн хавдрыг авах мэс ажилбар арван цагийн турш үргэлжилсэн байна. Түүний хагалгааг гардан хийсэн Эрнандес эмч бол Мексикийн La Raza эмнэлэгийн хүүхдийн эмч бөгөөд тус эмнэлэгийн хүүхдийн эмнэл зүйн төвийн захирал аж. Түүний мэдэгдсэнээр одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайн байгаа юм байна. Тус эмнэлэгийн эмч нарын мэдээлж байгаагаар Мексикт анх удаа хүний өөрийнх нь  биеийн жингээс илүү гарсан хавдрыг авч байгаа анхны мэс ажилбар гэнэ.

Э. АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж