Английн нийслэл Лондон хотноо зуны XXX олимпийн наадам хөшгөө нээхэд яг нэг сарын хугацаа үлдээд байна. Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжлэх олимпийн наадамд Монгол Улс спортын долоон төрөлд 29 тамирчнаа сойно. Монголын баг тамирчдын салхийг хагалж, нээлтийн өдөр буюу долдугаар сарын 27-нд байтын тамирчид анхны сумаа тавина. Улмаар 28-наас жүдогийн тэмцээн эхлэх юм. Харин хамгийн сүүлд буюу наймдугаар сарын 12-нд марафонч Б.Сэр-Од олимпийн замд хурдална.
Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Жич: Лондон хот нь Улаанбаатараас +7 цагийн зөрүүтэй болно.
С.ЦЭЛМЭГ