“Apple” Азийн орнуудад дэлгүүрээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

“Apple” Азийн орнуудад дэлгүүрээ нээлээ

Өнөөдөр “Apple” корпораци ХонгКонг, Тайвань зэрэг компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчдийн тоо нэмэгдэж буй орнуудад  “iTunes” online дэлгүүрээ нээсэн байна. Мөн  удахгүй  Сингапур, Макао, Малайз, Филиппин, Тайланд, Шри Ланка, Вейтнам, Бруней, Камбож, Лаос зэрэг орнуудад  дэлгүүрийнхээ салбарыг нээх гэнэ. Гэхдээ “Apple” корпораци  чамгүй ашиг олдог Хятад улсыг эдэн дунд багтаагүй байна. Өмнө нь эдгээр орны хэрэглэгчид  өөрсдийн  “iPod, iPhone, iPad”-даа дуу болон бусад application-г тусгай платформ ашиглан татаж авдаг байжээ. “Apple” корпораци АНУ, Их Британи зэрэг 51 оронд аль хэдийн өөрийн “iTunes” дэлгүүрээ нээсэн байна. Энэхүү  online дэлгүүрээс дуу, видео зэрэг зүйлсийг худалдаж авбал бэлгийн карт өгдөг аж. Одоо шинээр дэлгүүр нээгдэж буй орны хэрэглэгчид өөрийн орны төлбөрийн картаа ашиглан 20 сая орчим дууны сангаас дуртай дуу татан авч, хүссэн киногоо хөлсөлж авах боломжтой болсон байна. Саяханыг  хүртэл “Apple” корпораци Ази, Номхон далайн орнуудаас зөвхөн Австрали, Шинэ Зиланд, Японд л өөрийн “iTunes” дэлгүүрээ нээгээд байжээ. Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн орнуудын “Apple” корпорацийн “iTunes” дэлгүүрүүдийн ашиг орлого ихээр нэмэгдэх болсон байна. Ялангуяа Японы дэлгүүрийн ашиг орлого өсч, 14.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж