Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Скарлет Йохансоны нүцгэн зургийг хакердаж, интернэтээр цацсан этгээдэд АНУ-ын Холбооны шүүх 150,000 ам.долларын торгууль ноогдуулж, таван жил шоронд хорих ял оноожээ. 35 настай Кристофер Чейни дуучин Кристина Агуилера, жүжигчин Мила Кунис зэрэг алдартнуудын нүцгэн зургийг хакердаж, интернэтээр цацсан хэргээр шалгагдаж байгаа юм байна. Түүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо жил тойрон эрэн сурвалжилсны эцэст өнгөрсөн аравдугаар сард баривчилсан юм. Түүнийг эмээтэйгээ амьдарч байсан хуучны нурсан байшинд орогнож байхад нь мөрдөх товчооны ажилтнууд илрүүлсэн байна. Кристофер Чейни алдартнуудын хувийн е-мэйл хаягийг “Google”-ийн тусламжтайгаар хакердах маш амархан хэмээн тайлбарласан байна. Тэрбээр “Бүгдийн үзэхийг хүсдэг зүйлийг би ганцаараа үзэхийг хүсээгүй” хэмээн ярьжээ. Кристофер Чейни мөн нэр төрөө алдахгүйн тулд ижил хүйстэн гэдгээ нуудаг зарим алдартнуудын нууцыг олж мэдсэнээ ч хүлээсэн байна.
Н.Энх