Сонгуулийн өдөр цаг агаарын байдлаас болж зарим бэрхшээл учирч болзошгүй байгаа аж. Дуу цахилгаантай аадар бороо орох, гол мөрөн үерлэх зэрэг үед сонгогчид хэсгийн хороон дээрээ очиж санал өгөхөд хүндрэл үүсч болзошгүй байгаа юм байна. Ийм нөхцөлд тухайн тойрог, хэсгийн хороод орон нутгийнхаа Онцгой байдлын газартай хамтарч холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болжээ. Зайлшгүй тохиолдолд Зэвсэгт хүчний хоёр нисдэг тэргийг бэлэн байдалд байлгахаар захиалга өгчээ.
Д.ОЮУН