Венус, Бердых нар “Уимбльдон”-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Венус, Бердых нар “Уимбльдон”-ыг орхилоо

Талбайн теннисний “Их дуулга”-ын цувралд багтах “Уимбльдон” даваа гаригт Лондон хотноо эхэллээ. Тэмцээний чансаанд дээгүүр бичигдсэн шилдгүүд эхний тойргоос тэмцээнийг орхив. Тэмцээний анхны дуулианы эзэн ОХУ-ын теннисчин Елена Веснина байлаа. Тэрбээр “Их дуулга”-ын долоон түрүүтэй, ингэхдээ зөвхөн “Уимбльдон”-д тавантаа түрүүлсэн АНУ-ын теннисчин Венус Уилльямсыг 6-1; 6-3 харьцаатай буулган авсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Польшийн Агнешка Радванска байх юм. Хэдийгээр Винус ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгасан ч дүү Серенатай хослон тоглож байгаа бөгөөд тэдний хувьд "Их дуулга"-ын хосын 12 цом хүртэхдээ "Уимбльдон"-ы дөрвөн цомтой аж.

Тэмцээний эхний тойрогт оноолт таарсан Бельгийн Ким Клейстерс (47), Сербийн Елена Янкович (18) нарын тулаанд 6-2; 6-4 харьцаатай бельги теннисчин илүүрхжээ. Түүнчлэн чансааны 27-д эрэмбэлэгдэж буй Словакийн Даниель Хантукова АНУ-ын Хэмптонд 4-6; 6-7-оор ялагдал хүлээжээ. Хэмптон дэлхийн чансааны 100 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Мөн өчигдөр болсон тоглолтуудаас “Их дуулга”-ын хоёр түрүүт ОХУ-ын теннисчин Светлана Кузнецова (35) тэмцээнийг орхилоо. Тэрбээр Белгийн Викмайерд 2:6, 3:6-аар ялагдсан байна.

Эрэгтэйчүүдээс чансааны зургадугаарт эрэмбэлэгдсэн Чехийн Томаш Бердых, 11 дүгээрт эрэмбэтэй АНУ-ын Жон Иснер нар тэмцээнийг орхиод байна. Чехийн Томаш Бердых Латвийн Эрнесту Гулбисуд (87) гурван үеийн турш 6-7, 6-7, 6-7-оор ялагдал хүлээсэн бол АНУ-ын тэргүүн теннисчин Жон Иснер чансааны 73-т эрэмбэтэй Колумбийн теннисчин Фальед 6-4, 6-7, 3-6, 7-6, 7-5 харьцаатай дийлджээ.

Өнөөдөр нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд болж, маргаашнаас хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэх билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү
Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж