Хил залгаа бүс нутгийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Хил залгаа бүс нутгийн уулзалт болно

Хятадын Манжуур хотноо Монгол, Орос, Хятад гурван улсын хил залгаа газруудын хамтын ажиллагааны уулзалт  долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болох ажээ. Энэ үеэр гурван улсын шинжлэх ухаан, техник, шинэ дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдаа,  аялал жуулчлалын өдөрлөг, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлийн олон арга хэмжээг зэрэг зохион байгуулах аж. Түүнчлэн гурван улсын бүсийн нутгийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны арга хэмжээг өргөжүүлэх, хилийн бүс нутгийн аяллын маршрутыг өргөтгөн  сайжруулах, хилийн бүсийн орчин үеийн олон улсын бараа таваарын эргэлтийн хамтын ажиллагаа (төмөр зам, авто зам, агаарын зам)-ны хэлбэр, арга зам болон санхүүгийн хамтын ажиллагааны хүрээг ярилцах, хөрөнгө мөнгөний түргэн эргэлтийг сайжруулах зэрэг асуудлыг хөндөн ярилцлах ажээ.

                                                                                                                                           Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж