Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хүдэр олзворлоод орхисон хуучин овоолгыг ашиглах хүсэлт тавиад буй “Зэс эрдэнийн хувь” хөдөлгөөнийхөн Төрийн ордны гадаа жагсч, хашгирч шүгэлдсээр байна. Хэдийгээр усархаг бороо удаан цагаар орж буй ч тэд Төрийн ордны хашааны зүүн хаалган дээр цугларч жагссаар байгаа юм. Ойролцоогоор 30 гаруй хүн жагсаал хийж байна.
Д.ОЮУН