Сонгуулийн дүнг 15 хоног дотор айлтгана

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүнг 15 хоног дотор айлтгана

СЕХ-ны даргын мэдээлснээр УИХ-ын сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид 15 хоногийн дотор айлтган мэдүүлэх юм байна. “Сонгуулийн хуульд зааснаар 15 хоног дотор Ерөнхийлөгчид айлтган мэдүүлнэ гэж заасан байдаг. Тэр хугацаандаа сонгуулийн эцсийн дүнг айлтгана” гэж Н.Лувсанжав дарга хэллээ. Харин түүний өмнө бүх хэсэг тойргоос сонгуулийн дүн гүйцэд ирсний дараа урьдчилсан дүнг хэлэх ажээ. Тиймээс нэг, хоёр цагийн дотор дүнг бүрэн гаргах боломжгүй гэлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж