
хамтлагийн 1966 оны наймдугаар сарын 17-нд “King Edward” зочид буудалд
хийсэн хэвлэлийн бага хурлын хуурцгийг дуудлага худалдаагаар зарах
тухайгаа мэдэгдлээ.
Энэхүү хуурцаг нь 14 минутын бичлэгтэй ба үүнд John Lennon, Paul McCartney нар хамтлагтаа хэдий хүртэл хамт байх тухайгаа хошигнон ярьсан яриа багтсан байдаг аж.
Уг хэвлэлийн бага хурал тухайн үедээ сонин сэтгүүлд нэлээд дэлгэрэнгүй нийтлэгдэж байсан ч телевиз, радиогоор явсан бичлэг байдаггүй байна.
Margaret Barrett гэх бүсгүй “Битлз” хамтлагийн шүтэн бишрэгч байсан бөгөөд гэрэл зургийн сурвалжлагч байхдаа хэвлэлийн бага хуралд нь очих боломж гарч, энэхүү бичлэгийг хийж байсан гэнэ.
40 гаруй жил хадгалагдсан гайхамшигт ховор нандин дурсгал болох энэ хуурцгийг 20-25 мянган доллараар үнэлээд байна.
Дуудлага худалдаа зургадугаар сарын 13-нд Лос-Анжелес хотод болно.
Дашрамд сонирхуулахад, өмнө нь 1940 онд хийгдсэн “Walt Disney”-гийн бүтээл "Pinocchio" хүүхэлдэйн кино 30-40 мянган доллар, Майкл Жексоны болроор чимэглэсэн цагаан бээлий 14-16 мянган доллараар үнэлэгдэж байсан аж.
Н.Наран