Зөөврийн хайрцгаар 9465 хүнээс санал авна

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Зөөврийн хайрцгаар 9465 хүнээс санал авна

УИХ-ын сонгуульд зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа өнөөдөр болж байна. СЕХ-ноос өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр СЕХ-ны дарга Н.Лувсанжав энэ талаар мэдээллээ. Түүний мэдээлснээр 9465 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх захиалга өгчээ.

Байнгын хэвтрийн өвчтэй болон эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж буй хүмүүс, сэжигтнээр цагдан хоригдож байгаа хүмүүс зөөврийн хайрцгаар үйлчлүүлж байгаа юм. Харин Сонгуулийн шинэ хуулиар санал хураалт болоход тав хоног үлдсэн тохиолдолд саналыг зөөврийн хайрцгаар өгөх захиалгад орох эрхийг хаасан юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж