Монголын үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан спортын мастер Ж.Нямдаваа дахин сонгогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Өчигдөр болсон удирдлага солигдох хурлын үеэр хэдхэн хоногийн дараа болох баяр наадамтай холбоотой олон асуудлыг авч хэлэлцлээ. Жишээлбэл шүүгчдийн бүрэлдэхүүнд ахмадуудаас оруулахгүй байхаар тохирч, зурхайн шүүгчдийн цалинг нэмэгдүүлэхээр болсон юм. Мөн самбарын шүүгчид харвасан оноог дор бүр нь цагаан хоолойгоор зарлаж байхаар тогтлоо. Хасаа хаалтны асуудлыг жигдэлж, зурхайг янзлах, шүүгчдэд сандал ширээг олгох, зурхайн шүүгчдийг хамгаалах хаалт гэх мэт тохижуулалт, аюулгүй байдлын асуудлыг ч хурлын үеэр хэлэлцсэн бөгөөд урьдчилан шалгагдсан нумаар харвахад хяналт тавих аж. Энэ мэт олон чухал асуудлыг хөндсөн хурлын дэлгэрэнгүйг бид тун удахгүй хүргэх болно.
Ш.БАДМАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN