
“Grazia” сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагадаа тэрбээр “Би заримдаа аргаа барж, охиныхоо дугаар руу “Гэртээ ир” гэж бичдэг. Гэвч тэр одоо гэртээ эргэж ирэхээсээ нэгэнт өнгөрсөн шүү дээ. Харин би үлдсэн амьдралаа ингэж л өнгөрүүлэх бололтой” хэмээн ярьжээ. Митч охиныхоо нас барсан байшинд огт очоогүй бөгөөд түүнийг инээмсэглэж байгаагаар нь төсөөлж байхын тулд нас барсан үеийнх нь зургийг ч хараагүй байна. Митч охиныхоо чихрэнд нугасгүй дуртай байсныг дурсан ярьсан бөгөөд “Тэр чихрийн шургуулгыг хоосолж орхидог байсан. Чихэр иддэгээрээ бол Олимпын аварга болох байсан байх. Одоо чихрийн шургуулганд хэн ч гар хүрээгүйг харах бүрд сэтгэл өмрөх шиг болдог” гэжээ.