Маргаан хянан хэлэлцэх шаардлагагүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Маргаан хянан хэлэлцэх шаардлагагүй гэжээ

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшээд байсан Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл, С.Авирмэд, Б.Санждорж нарын нэр дэвших эрхийг үндэслэлгүй хаслаа гэсэн асуудлаар тус эвслийнхэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад хагас сар болж байна.

Уг асуудалд ажлын 14 хоногт багтаан хариу өгөх ёстой. Тэр хугацаа өчигдөр дууссан юм.  Үндсэн хуулийн Цэцээс хуулийн хугацаанд багтааж “Нэр дэвшигчдийн жагсаалтаас МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн зарим нэр дэвшигчийг хассан асуудлаар маргаан хянан хэлэлцэх шаардлагагүй” гэсэн хариу өгчээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж